Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын
2019 оны А/156 дугаар тушаалын хавсралт
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ ДАХИН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Тав.Боловсролын баримт бичиг дахин олгох
5.1.Гэрчилгээ, үнэмлэхийг иргэн үрэгдүүлсэн, гэмтээсэн, хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд дахин олгоно.
5.2.Гэрчилгээ, үнэмлэх дахин авах иргэн энэхүү журмын 2.4-т заасан зардлыг 3 дахин нэмэгдүүлж төлнө.
5.3.Иргэнд анх олгосон гэрчилгээ, үнэмлэхийн улсын дугаар дахин олгох гэрчилгээ, үнэмлэхэд хэвээр хадгалагдана.
5.4.Суурь, бүрэн дунд боловсролыг 2018 он болон түүнээс өмнө эзэмшсэн иргэнд дахин олгох гэрчилгээ, үнэмлэхийн эхийг мэдээллийн системд байршсан маягтад бэлтгэнэ.
5.5.Энэ журмын 5.1-д заасан шалтгааны улмаас гэрчилгээ, үнэмлэх дахин авах иргэн дараах материал бүрдүүлж, аймгийн боловсролын газар, нийслэлийн харьяалах дүүргийн боловсролын хэлтэст хандана:
5.5.1.Гэрчилгээ, үнэмлэх дахин авах болсон шалтгааныг бичсэн хүсэлт;
5.5.2.Энэ журмын 1.7–д заасан тодорхойлолт эсхүл гэрчилгээ, үнэмлэх анх олгосон архивын лавлагаа;
5.5.3.Гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар;
5.5.4.Иргэний хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нотлох баримтын хуулбар;
5.5.5.Энэ журмын 5.5.3-т заасан хуулбар байхгүй тохиолдолд архивын баримт /дүнгийн жагсаалт, ангийн журнал болон бусад нотлох баримт/-ыг үндэслэн гаргасан сургалтын байгууллагын тодорхойлолт;
5.6.Аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс нь энэ журмын 5.4-д заасан нотлох материалд үндэслэн иргэнд гэрчилгээ, үнэмлэхийг дахин олгоно.
5.6.1.2018 он болон түүнээс өмнө төгсөгчдөд дахин олгох гэрчилгээ, үнэмлэхийн эхийг энэ журмын 5.3-т заасан маягтад бэлтгэж, үнэт цаасан дээр хэвлэн баруун дээд хэсэгт “Дахин олгов” гэсэн тэмдэглэгээ хийж, эрх бүхий этгээд баталгаажуулан иргэнд хүлээлгэн өгнө.
5.6.2.2019 он болон түүнээс хойш төгсөгчдөд гэрчилгээ, үнэмлэх дахин олгоход мэдээллийн системд хадгалагдсан тухайн баримт бичгийн эхийг үнэт цаасан дээр хэвлэн баруун дээд хэсэгт “Дахин олгов” гэсэн тэмдэглэгээ хийж, эрх бүхий этгээд баталгаажуулан иргэнд хүлээлгэн өгнө.
5.6.3.Гэрчилгээ, үнэмлэх дахин олгоход иргэний бүрдүүлсэн материалыг байгууллагын архивт хадгална.
5.7.Аймгийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь гэрчилгээ, үнэмлэх дахин олгосон бүртгэлийг мэдээллийн систем дэх маягтын дагуу хөтөлнө.
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ҮНЭ:
2011 оноос өмнө суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх-6000 төгрөг
2012-2016 он Суурь боловсролын гэрчилгээ-7500 төгрөг
2012-2016 он Бүрэн дунд боловсролын үнэмлэх-10500 төгрөг
2017-2018 он Суурь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх-13500 төгрөг
2019-2021 он Суурь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх-16500 төгрөг
Гүйлгээний утга: /Гэрчилгээ, үнэмлэх авах хүний овог, нэр, регистрийн дугаараар тушаана/
ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЦААС ХХК - Тушаах данс:499005851
Материалыг ажлын өдөрт хүлээн авна.
ХҮСЭЛТ ГАРГАХ ЗАГВАР
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст
Иргэн............................овогтой ............................. 201...онд тус дүүргийн ЕБ-ын ......................................сургуулийг БҮ.....................дугаартай үнэмлэхтэй төгссөн.
Үнэмлэхээ.........................................шалтгааны улмаас гээж үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү.
Оршин суугаа хаяг:
БГД-ийн .....-р хороо, ......байрын........тоот
Хүсэлт гаргасан ...............овогтой.................
Регистрийн дугаар........................................
Утасны дугаар...............................................
Хүсэлтийг гараар цэвэрхэн бичнэ.
........он........сар........өдөр
СӨБ-ын Ур чадвар уралдаан амжилттай боллоо.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ИХ НҮҮДЭЛ" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
СӨБ-ын дуу хөгжмийн багш нарын уралдаан боллоо.
Захиргааны хэм хэмжээний эрх зүйн актын эмхэтгэл
БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Улаан бурхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе.
Осол гэмтлээс урьдчилан сэргийлье.
2024-2025 оны хичээлийн жилийн Зорилго зорилт
Илтгэлийн тов гарлаа.
ИХ ЗАСВАР
Хөрөнгө оруулалт
Сар шинийн амралтын зохицуулалт
2023 оны ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОГООЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ЗҮЙЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Сургуулийн дэмжлэгийн баг”-ийн гишүүдийг чадавхжуулах зөвлөн туслах үйл ажиллагаа боллоо.
"АЛСЫН ХАРАА 2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ БОЛЛОО.
Сургуулийн өмнөх боловсролын статистик-2023
Ерөнхий боловсролын сургууль-2023 он статистик
БАГА АНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ НАР ТУРШЛАГА, АРГА ЗҮЙГЭЭ ХУВААЛЦЛАА.
“Нандин бүхнээ хамгаалъя" аянд нэгдэцгээе
Ажлын байранд урьж байна.
E-mongolia систэм ашиглан 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэлсэн.
Нийслэлийн хүүхдийг цэцэрлэг "E-mongolia" систем ашиглан бүртгэж эхэллээ.
13-Р ЗУУНЫГ “АМИЛУУЛСАН” ЗЭВ ДИЖИТАЛ МУЗЕЙ
ЮНИТЕЛ ГРҮПП БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС ХАМТРАН 13-Р ЗУУНЫГ “АМИЛУУЛСАН” ЗЭВ ДИЖИТАЛ МУЗЕЙТЭЙ СУРАГЧДЫГ ТАНИЛЦУУЛЛАА.
Баянгол дүүргийн 98-р цэцэрлэг жишиг сургалтын төв тохижууллаа.
Баянгол дүүргийн цэцэрлэгүүд төсөлт ажил хэрэгжүүлж, сайн туршлагаа хуваалцах үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
2024-2025 оны хичээлийн жилийн Зорилго зорилт
Баянгол дүүргийн шилдэг илтгэл шалгарлаа.
Эцэг эх асран хамгаалагчдад өгөх зөвлөмж
Нийслэлийн Ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль дээр “ШУДАРГА ЁСНЫ КЛУБ”-ын нээлтээ хийлээ.
Багш нарын баярын мэндчилгээ
Нийслэлийн 146 дугаар сургууль нээлтээ хийлээ.
Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай “Хариуцлагын гэрээ” байгууллаа
СӨБ-ын байгууллагын орчны стандартын үнэлгээ хийх заавар
Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах цахим сургалт
51-р сургууль Бага боловсролын сургалтын менежерийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна
Ерөнхий боловсролын сургууль-2023 он статистик
БШУ-ны сайдын А/317 дугаар тушаал "Журам батлах тухай"
100 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
1-р ангиудаас "Сургуульд бэлтгэгдсэн байдал"-ын судалгааг авч дууслаа.
Баянгол дүүргийн цэцэрлэгүүд төсөлт ажил хэрэгжүүлж, сайн туршлагаа хуваалцах үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
БАГА АНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ НАР ТУРШЛАГА, АРГА ЗҮЙГЭЭ ХУВААЛЦЛАА.
“English for Career Development” сургалт зохион байгуулагдаж байна.
Хоол зүйч-шим тэжээл судлаач ажилд шалгаруулж авна
ЕБС, СӨБ-ын байгууллагын 2021-2022 оны хичээлийн жилийн статистик тайлан мэдээ
Ажлын байранд урьж байна.
100 ДАХЬ #ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЕЛЕ #НЭЭЛТ
Шар дарцаг аян