НЭГ. БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ТОВЧОО
БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 тоот зарлигаар Улаанбаатар хотод Октябрийн район байгуулагдаж, орон нутагт боловсролын үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангах зорилгоор Боловсролын хэлтэс байгуулагдсанаар 56 жилийн түүхээ эхлүүлжээ.
Тус Октябрын районы боловсролын хэлтсийн даргаар М.Цэнд-Аюуш /1967-1971/, П.Донжоо /1971-1981/, П.Гансүх /1981-1992/ нар тус тус ажиллаж байсан. Энэ үеүдэд тус хэлтэс хоёроос гурван байцаагчтай байж сургуулийн ажлыг н.Гандорж, н.Дашдондог, н.Пунцаг, н.Баатар, н.Жагдал, н.Цэрэндондог, н.Баярмагнай, н.Дүгэрсүрэн, цэцэрлэгийг н.Норовсүрэн, н.Цэнгэлмаа, н.Чулуунцэцэг нар тус тус хариуцан ажиллаж байсан байна.
Баянгол дүүргийн 56 жилийн түүхэн хугацаанд боловсролын салбарын ажлыг 35 жил бие даасан хэлтэс удирдаж, 21 жилийг нь хариуцсан мэргэжилтэн эрхэлж байжээ. Тус хэлтсийн түүхийн хоёроос дөрөвдүгээр таван жилд харьяа нэгж, тэдгээрийн хамрагдагсдын тоо хамгийн хурдацтайгаар тухайлбал:
1971 онд ерөнхий боловсролын сургууль 13 /үүний гурав нь 10 жил/, цэцэрлэг 8 /хамгийн том нь 150 хүүхдийн ортой/, 1980 онд ерөнхий боловсролын сургууль 30 /арван зургаа нь 10 жил/, цэцэрлэг 22 /арван хоёроос дээш бүлэгтэй нь 9/ болж тус тус өргөжсөн байдаг. Мөн ажилчин залуучуудын гурван оройн сургууль хичээллэж байжээ.
Районы удирдлагуудын шийдвэртэйгээр сургууль, цэцэрлэг бүрээ харьяа нутаг дэвсгэрийнхээ санхүүгийн чадвар бүхий томхон аж ахуй нэгж байгууллагуудад шефлүүлэн туслуулдаг байжээ. Шинэлэг, харилцан үр өгөөжтэй энэ туршлагыг Ардын Боловсролын Яамнаас бүх хот, аймаг, районд дэлгэрүүлэх туршлага болгох шийдвэр гарган сурталчилж байсан байна.
Тус хэлтэс нийслэлд анх “Багш нарын нэгдсэн зуслан”, “Сурагчдын бааз”, хөдөлмөр амралтын зуслан, үндэсний ба чөлөөт бөхийн клуб, тусгай өдөр өнжүүлэх бүлгийг олноор нээсэн нь багш, ажилчид, сурагчдын төлөөх бодитой, бүтээлч ажил болсон төдийгүй зэргэлдээх аймаг, сум, сангийн аж ахуйн сургуулиудад туршлага болж байжээ.
АИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар зарлигаар районыг
татан буулгаж Нийслэлийг одоогийн дүүргийн зохион байгуулалтад оруулсан байна. Дүүргийн бүтцэд боловсролын хэлтэс гэж байгаагүй учраас дүүрэг дэх боловсролын салбарын ажлыг 1992 оноос орон нутаг үйлчилгээний, 2002 оноос нийгмийн хөгжлийн
хэлтсийн даргын удирдлаганд буюу ЗДТГ-ын харьяанд байх 1-2 мэргэжилтэн хариуцаж байжээ. Энэ зохион байгуулалтын үед буюу 1992-2008 онд Баянгол дүүргийн боловсролын ажил хариуцсан мэргэжилтнээр Д.Хандхүү /1992-2002/, В.Доржжанцан /1997-2000/, Б.Ганболд,/1998-2001/, А.Галсанжав /2008-2013/ хэлтсийн даргаар, Г.Дуламжав /2001-2011 он/ сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэнээр, Ц.Баярбаатар /2008-2014 он/ бага боловсрол хариуцсан мэргэжилтэнээр, Л.Ариунсанаа /2008-2011 он/ нягтлан бодох бүртгэл, статистик хариуцсан мэргэжилтэнээр, Б.Наранбаатар /2011-2014 он/ төсөв, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэнээр, Б.Баярсайхан /2008-2013 он/ албан ба албан бус боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэнээр, Ж.Баттогтох /2013-2014 он/ албан ба албан бус боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэнээр, Б.Нарантуяа /2014-2015 он/ албан ба албан бус боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэнээр, Х.Мөнгөнтуяа /2014-2015 он/ сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнээр, Ц.Шижиртуяа /2017-2018 он/ хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Л.Жаргал 2018-2019/ хэлтсийн дарга, Б.Гэрэлгуа /2019-2020/ хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хэлтсийн даргаар Л.Жаргал нар тус тус ажиллаж байсан.
Боловсролын хэлтсийг татан буулгасан нь оновчгүй шийдвэр байсан гэж үзээд , төр засгийн удирдлага, нийслэл дүүргийн эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр 2008 онд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаар захирамжийг үндэслэн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийг дахин байгуулжээ.
НЗД-ын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 663 тоот захирамжаар Боловсролын хэлтэс нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 521 дугаар захирамжаар дарга, мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой ажиллаж байна.
Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Статистик, хяналт, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан, Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Батцэцэг, Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн А.Отгонжаргал, Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Туул,Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн Н.Батцэцэг тус тус ажиллаж байна.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2012-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК ТООН ТОВЧОО
Хүснэгт 1. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоо
Хичээлийн жил |
Цэцэрлэгийн тоо |
Өмчийн хэлбэр |
|
Төрийн |
Хувийн |
||
2012-2013 |
58 |
30 |
28 |
2013-2014 |
68 |
29 |
39 |
2014-2015 |
80 |
29 |
51 |
2015-2016 |
93 |
31 |
62 |
2016-2017 |
98 |
33 |
65 |
2017-2018 |
111 |
33 |
78 |
2018-2019 |
102 |
29 |
73 |
2019-2020 |
100 |
32 |
68 |
2020-2021 |
97 |
32 |
65 |
Хүснэгт 2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүлгийн тоо
Хичээлийн жил |
Бүлгийн тоо |
Төрийн өмч |
Бүлэг дүүргэлт |
Хувийн өмч |
Бүлэг дүүргэлт |
2012-2013 |
373 |
286 |
38,1 |
87 |
20,1 |
2013-2014 |
418 |
287 |
41,3 |
131 |
17,8 |
2014-2015 |
439 |
289 |
43,8 |
150 |
19,8 |
2015-2016 |
493 |
306 |
45,3 |
187 |
19,2 |
2016-2017 |
531 |
336 |
44,5 |
195 |
18,7 |
2017-2018 |
556 |
341 |
45,1 |
224 |
19,0 |
2018-2019 |
566 |
348 |
45,6 |
218 |
20,4 |
2019-2020 |
659 |
543 |
32,5 |
116 |
21,6 |
2020-2021 |
610 |
408 |
37,6 |
202 |
18,6 |
Хүснэгт 3. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо /насаар/
Хичээлийн жил |
Тоо |
Насны бүлгээр |
|||
2 хүртэлх |
2 нас |
3-5 нас |
6 нас |
||
2012-2013 |
12654 |
543 |
2806 |
9233 |
72 |
2013-2014 |
14199 |
638 |
2922 |
10575 |
64 |
2014-2015 |
15649 |
796 |
3805 |
11034 |
14 |
2015-2016 |
17462 |
664 |
3882 |
12846 |
70 |
2016-2017 |
18614 |
184 |
4319 |
14066 |
45 |
2017-2018 |
19686 |
165 |
4141 |
15307 |
73 |
2018-2019 |
20357 |
306 |
4142 |
15861 |
48 |
2019-2020 |
21676 |
267 |
4697 |
16686 |
26 |
2020-2021 |
19136 |
231 |
3138 |
15716 |
51 |
Хүснэгт 4. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа үндсэн болон туслах багшийн тоо
Хичээлийн жил |
Үндсэн багш |
Үүнээс |
||
Бүлгийн |
Дуу багш хөгжмийн |
Туслах |
||
2012-2013 |
433 |
386 |
46 |
413 |
2013-2014 |
462 |
409 |
50 |
443 |
2014-2015 |
472 |
435 |
37 |
470 |
2015-2016 |
522 |
476 |
46 |
497 |
2016-2017 |
564 |
522 |
42 |
508 |
2017-2018 |
604 |
543 |
59 |
541 |
2018-2019 |
603 |
539 |
33 |
545 |
2019-2020 |
639 |
563 |
44 |
570 |
2020-2021 |
613 |
538 |
40 |
473 |
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2012-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК ТООН ТОВЧОО
Хүснэгт 1. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн тоо
Хичээлийн жил |
Сургуулийн тоо |
Өмчийн хэлбэр |
|
Төрийн |
Хувийн |
||
2012-2013 |
44 |
19 |
25 |
2013-2014 |
44 |
19 |
25 |
2014-2015 |
44 |
19 |
25 |
2015-2016 |
40 |
19 |
21 |
2016-2017 |
44 |
19 |
25 |
2017-2018 |
44 |
19 |
25 |
2018-2019 |
46 |
20 |
26 |
2019-2020 |
48 |
20 |
28 |
2020-2021 |
49 |
20 |
29 |
Хүснэгт 2. Ерөнхий боловсролын сургуулийн бүлгийн тоо
Хичээлийн жил |
Бүлгийн тоо |
Төрийн өмч бүлэг |
Бүлэг дүүргэлт |
Хувийн өмч бүлэг |
Бүлэг дүүргэлт |
2012-2013 |
1077 |
832 |
32,2 |
245 |
14,9 |
2013-2014 |
1096 |
866 |
31,8 |
230 |
15,0 |
2014-2015 |
1171 |
929 |
30,4 |
242 |
14,3 |
2015-2016 |
1215 |
987 |
32,7 |
228 |
14.6 |
2016-2017 |
1262 |
987 |
34.1 |
246 |
13.3 |
2017-2018 |
1337 |
1047 |
34,9 |
290 |
13 |
2018-2019 |
1524 |
1228 |
36 |
296 |
13,9 |
2019-2020 |
1575 |
1242 |
36,5 |
333 |
15,8 |
2020-2021 |
1652 |
1318 |
37,1 |
334 |
15,0 |
Хүснэгт 3. . Ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан хүүхдийн тоо
Хичээлийн жил |
Тоо |
Насны бүлгээр |
|||
6 нас |
Бага боловсрол |
Суурь боловсрол |
Бүрэн дунд боловсрол |
||
2012-2013 |
30502 |
3310 |
15548 |
9083 |
5871 |
2013-2014 |
31058 |
4189 |
16059 |
9438 |
5561 |
2014-2015 |
32776 |
4522 |
17199 |
9547 |
6030 |
2015-2016 |
35719 |
4997 |
19164 |
8952 |
7603 |
2016-2017 |
37609 |
4917 |
20904 |
10561 |
6144 |
2019-2020 |
50426 |
6708 |
28810 |
14542 |
7074 |
2020-2021 |
53999 |
|
|
|
|
Хүснэгт 5 Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа үндсэн багш
Хичээлийн жил |
Үндсэн багш |
Үүнээс |
||
Бага анги |
Дунд анги |
Ахлах анги |
||
2012-2013 |
1606 |
504 |
673 |
429 |
2013-2014 |
1622 |
538 |
663 |
421 |
2014-2015 |
1724 |
556 |
612 |
556 |
2015-2016 |
1761 |
615 |
709 |
437 |
2016-2017 |
1875 |
636 |
754 |
485 |
2017-2018 |
1936 |
668 |
788 |
480 |
2018-2019 |
2056 |
763 |
839 |
454 |
2019-2020 |
2323 |
771 |
1007 |
545 |
2020-2021 |
2323 |
792 |
1035 |
496 |
ОНЦЛОГ АЖЛУУД
2016-2017 он
Улсын тэргүүний сургуулиар 20 дугаар сургууль, Нийслэлийн тэргүүний цэцэрлэгээр 96 дугаар цэцэрлэг тус тус шалгарсан.
“Нийслэлийн боловсрол- бидний туршлага” төсөлт ажлын хүрээнд “Оюунлаг Баянголчууд” үзүүлэх ажлыг зохион байгуулж 141 дүгээр цэцэрлэгийн "Декупаж (гар урлал) урлалын аргаар сургалтын хэрэглэгдэхүүнийг хийх боломж" бүтээл, “Шинэ эхлэл” сургуулийн багш Д.Туяагийн "Хүүрнэл зохиолд задлал хийх аргачлал" сэдэвт хичээл, Монгени сургуулийн захирал Н.Лхагвагийн “Программчлагдсан робот” загварчлал бүтээлүүд номинацийн “Батламж” хүртэн нийслэлийн Боловсролын газрын сайн туршлагын санд бүртгэгдэж, “Нийслэлийн хүндэт дэвтэр”-т бичигдсэн.
2017-2018 он
2018-2021 он
85 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд БНСУ-ын “Сувон” хотод 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан “10th International Happy Gymnastics Festival” тэмцээнд амжилттай оролцож аваргын “Алтан цом”, “Алтан медаль”-ийн эзэд болсон.
Элсэлтийн ерөнхий шалгалтаар 2015 оны хичээлийн жилд 10 хичээлийн чанарын үзүүлэлтээр 532 оноогоор УЛСАД нэгдүгээр байр, 2016-2019 онуудад нийслэлд тогтмол хоёрдугаар байрыг тус тус эзэлж байсан ба 2019-2020 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундажаар “Эрхэт эрдэм”, “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, 93 дугаар сургуулиуд Улаанбаатар хотын “ШИЛДЭГ-20 СУРГУУЛЬ” – иар шалгарч байсан.
2019 онд Нийслэлийн 113 дугаар сургуулийн газарзүйн багш Л.Одмандах “Улсын аварга багш” болсон.
2020-2021 оны хичээлийн жилд “Цахим Баянгол” хөтөлбөрийн хүрээнд 12 дугаар ангийн суралцагчид болон хичээл зааж буй багш нарт зориулж элсэлтийн ерөнхий шалгалтын 10 судлагдахуунаар хичээл, давтлага хосолсон “Дижитал анги” үүсгэн төрийн болон төрийн бус өмчийн сурагчдыг хамруулж, сурлагын амжилт, чанарыг ахиулахаар ажиллаж байна.
ХОЁР. ДУРСАМЖ, ДУРДАТГАЛ
ХЭЛТСИЙН ДАРГА П.ДОНЖОО
Монгол Улсын Гавьяат багшийн дурсамж
/1971-1981 он/
Районы сургууль цэцэрлэг багш нар хот, улсын хэмжээнд явагддаг хичээлийн олимпиад, үзлэг, тоглолт, жагсаал, урлаг, спортын тэмцээнүүд багш нарын сурган хүмүүжүүлэх уншлага, ур чадварын уралдаан зэрэгт тасралтгүй оролцож дээгүүр амжилт үзүүлдэг байлаа. Мөн улсад анхных болох цэрэгжүүлсэн сургалтын иж бүрэн цогцолборыг дуулиантайгаар нээн ажиллуулж байсан. Энэ бүхний учраас нийслэлийн бусад багш нарын дундаас “Район районы дотроос Октябрын Район онцгой ” гэдэг үнэлгээ, шоглол үг гаргаж нийтэд дуулал болгон дэлгэрүүлж байсан юм. Ийнхүү их ажлыг бүтээлчээр хийж өрнүүлж чадварлагаар зохион байгуулж явсан тус хэлтсийн үе үеийн удирдлага ажилтнуудад талархал илэрхийлж байна. Тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас анх 28 дугаар сургууль улсын тэргүүний сургууль болж өдгөө 13, 20 дугаар сургуулиуд уламжлан авч явна. 47, 66 дугаар цэцэрлэгүүд анх Нийслэлийн тэргүүний цол хүртэж эхлээд одоо 96 дугаар цэцэрлэг нийслэлийн тэргүүн хэмээх алдрыг хүртээд байна.
Өөрөөсөө Сонгинохайрхан хэмээх том дүүргийг салбарлан төрүүлсэн Баянгол дүүрэг, хэлтсийн хамт олонд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
ХЭЛТСИЙН ДАРГА А.ГАЛСАНЖАВ
Нэг зорилго, нэг сэтгэлээр ажиллаж ирсэн бидний он жилүүд дурсамж /2008-2013 он/
2008 онд Нийслэлийн Засаг даргын 73 тоот, дүүргийн Засаг даргын 100 тоот захирамжаар Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс байгуулагдахад хэлтсийн даргаар томилогдсон бөгөөд хэлтэс маань 5 мэргэжилтэнтэй байгуулагдахад ахлах бөгөөд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр Гомбосүрэнгийн Дуламжав, албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтнээр Бөөрөнхийн Баярсайхан, бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр Цэвээнсүрэнгийн Баярбаатар, статистик хариуцсан мэргэжилтнээр Лувсанжамцын Ариунсанаа, Төсвийн төлөвлөлт, санхүү бүртгэл хариуцсан мэргэжилтнээр Баянзулын Наранбаатар нар ажиллаж байлаа.
Бидний хамт ажиллаж байсан он жилүүдэд буюу 2008-2014 онуудад Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс ажлаараа 2009, 2010, 2011 онуудад нийслэлд тэргүүлж, Нийслэлийн “БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ДҮҮРЭГ” болж байсан нь БИДНИЙ БАХАРХАЛ болон дурсагддаг.
“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ДҮҮРЭГ” ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргээс анх удаа сургуулийн өмнөх боловсрол хамрагдалтыг 82%-д хүргэж, ерөнхий боловсролын сургуульд гурав, сургуулийн өмнөх боловсролд зургаан “БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийг байгуулсан нь сургууль, цэцэрлэгийн багш нар ажлын байрандаа хөгжих нөхцөлийг анхлан бүрдүүлсэн бөгөөд сурагчдын сурлагын чанарт анхаарч ажилласнаар ерөнхий шалгалтын нэгдсэн үнэлгээгээр нийслэлийн дүүргүүдээс зургаадугаар байрнаас хоёрдугаар байрт орж ахисан амжилт бас БИДНИЙ ХАМТЫН АМЖИЛТ байсан билээ.
Энэ цэгээс эргэн харахад манай хэлтсийн Г.Дуламжав БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын Газрын дарга, Ц.Баярбаатар, Б.Наранбаатар нар 20, Эрдмийн Ундраа Цогцолбор сургуулийн захирал, Л.Ариунсанаа нийслэлийн Боловсролын газарт хүний нөөцийн мэргэжилтэн, Б.Баярсайхан, Ж.Батцэцэг нар Боловсролын хэлтэст мэргэжилтнээр, О.Оюунтунгалаг Боловсролын санд төсөл хариуцан ажиллаж байгаа нь манай хэлтсийнхний бас нэг бахархал юмаа.
ГУРАВ. БИДНИЙ БАХАРХАЛ
Монгол Улсын “Гавьяат багш” цол тэмдгээр шагнагдсан багш, удирдах ажилтан