Танилцуулга

 

БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

          Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 73 тоот захирамжийг үндэслэн Дүүргийн засаг дарга  2008 оны 03 дугаарын 10-ны өдрийн 100 дугаар захирамжаар Боловсролын хэлтэс 5 хүний бүхэлдэхүүнтэй байгуулдсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 521 дугаар захирамжаар Боловсролын хэлтэс нь дарга, мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой ажилласан.

            Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн орон тооны жишиг батлах тухай” А/125 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/491 дүгээр захирамж, 2020 оны А/452 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2022 оны А/337 дугаар захирамжаар 10 орон тоотой ажиллах болсон.

ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

          Дүүргийн хэмжээнд Боловсролын тухай багц хууль, Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газраас өгсөн чиг үүрэг болон хуулиар олгогдсон бусад эрхийг хэрэгжүүлнэ.

          Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэж, тайлагнах

           Дүүргийн Боловсролын байгууллагын төсөв, санхүү хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хуваарилах, гүйцэтгэлд хянах тавих

          Дүүргийн хэмжээнд багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал боловсруулах, холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх зэрэг хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэгтэй.

 ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Ажилтны нэр

Албан тушаалын

Гар утас

1

Б.Наранбаатар

Хэлтсийн дарга

95119920

 

2

 

А.Отгонжаргал 

Статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

 

99885870

3

 

Н.Батцэцэг

Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

 99137011

 

4.

 

Н.Долгормаа 

Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн

 

88019916

5.

Ч.Энхцэцэг  Сургалт хариуцсан мэргэжилтэн  99445166

 

6

Г.Амаржаргал   Хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн  99157289

 

7

 

Т.Сайханжаргал 

 

Сургалт хариуцсан мэргэжилтэн 

 

88011664

8 Б.Баярмаа  Архив бичгийн эрхлэгч, нярав  88898058
9 М.Энхмаа  Хөрөнгө оруулалт төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч  99672079

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 

           2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 31, нийт 56 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн сургуулийн 1586 бүлэгт 55397, төрийн бус өмчийн сургуулийн 454 бүлэгт 8444, нийт 2040 бүлэгт 63841 суралцагч хамрагдаж байна. Бага боловсролын түвшинд 28390, суурь боловсролын түвшинд 22142, бүрэн дунд боловсролын түвшинд 12136 суралцагч хамрагдаж байна. ЕБС-д 3927 багш, ажилтантай. Төрийн өмчийн сургуульд 3024, төрийн бус өмчид 893 , нийт 2867 багш ажиллаж байна.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ 

           2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 41, төрийн бус өмчийн 27 нийт 68  цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн 492  бүлэгт 14207  хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 78  бүлэгт 1678  хүүхэд, нийт 570 бүлэгт 15885  хүүхэд хүмүүжин, төлөвшиж байна. СӨБ нийт 2041 багш, ажилтантай, үүнээс үндсэн багш төрийн өмчид 576, төрийн бус өмчид 79, туслах багш төрийн цэцэрлэгт 489, хувийн цэцэрлэгт 79 нийт 568 багш ажиллаж байна.

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ 

            Тус хэлтэс БСШУС-ын сайдын 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/156   дугаар “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам” ын дагуу гадаадад сурах хүсэлтэй иргэдэд бүрэн дунд боловсролын баримт бичгийн тодорхойлолт, хаяж үрэгдүүлсэн боловсролын гэрчилгээ, үнэмлэх дахин олгох үйлчилгээ үзүүлж, мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН ХАЯГ:

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Төр захиргааны II байр 4 давхарт 401,402 тоот

Байгууллагын вэб хуудас: bgd.edu.mn

Байгууллагын цахим шуудан: bgd_bh@edub.edu.mn