Хүүхэд харах

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД ХАРАХ ТӨВИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Баянгол дүүргийн хэмжээнд 17 “Хүүхэд харах төв”-д 47 хүүхэд харагч, 230 хүүхэд хамрагдаж байна. Хүүхэд харах төв нь  Монгол Улсын “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль, Засгийн газрын “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам” 2015 оны 513, 2018 оны 74 дүгээр тогтоолууд, “Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” MNS 6540:2015 стандарт, БСШУС-ын Сайдын “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам” зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажиллаж байна.

Хүүхэд харах төвийн 47 хүүхэд харагчийн боловсролын түвшинг авч үзвэл:

-  Бүрэн дунд-12,

- Тусгай дунд-7,

- Дээд-9,

- Бакалавр-15,

- Магистр- 4 зэрэгтэй байна.

Хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл

Хүүхэд харах үйлчилгээний төвийн нэр

Хамрагдаж буй хүүхдийн тоо

Байршил

Холбогдох утасны дугаар

1

"NANNU"

15

1-р хороо, Богд ар хороолол 6а 4 тоот

99294775

2

Гэрэлт

15

1-р хороо, Алтай хотхон 16-р байр 07 тоот

99991453

3

Бамбарууш

15

14–р хороо, 13б-122 тоот

94234310

4

Алёнка

15

2-р хороо, 59-2-2 тоот

88888808

5

Жаргалан

15

4-р хороо, 11-1 тоот

99767934

6

Хүслийн Эрдэм

5

5- р хороо, "Тэмүүлэл" хотхон 103 4-5 тоот

99109237

7

Энхлэнбэби

15

4-р хороо, Голденпарк хотхон, 106 байр 5 тоот

99239210

8

Болор

15

6-р хороо, 15-40 тоот

88555538

9

''Хүслэн''

15

10-р хороо, 27а байр 13 тоот

99723597

10

Энхмөнх

15

11-р хороо, 77/1байр 48тоот

88094549

11

Хос солонго

10

12-р хороо,  19-76 тоот

99140028

12

Ундарваа

15

17 хороо, Хатансүйхийн                 73-р байрны 2 тоот

88110502

13

Хатан сүйх

15

17-р хороо, 73-1 тоот

80856878

14

Энэрэл

15

18-р хороо, 42-р байр 15 тоот

95115120

15

Бяцхан байшин

15

23-р хороо, Зүүн Ард Аюушийн 9-р гудамж 295 тоот

88080994

16

Гэгээрэл

15

21-р хороо, Г-24-967 тоот

99849358

17

Оюунтай

5

12-р хороо, 19-76 тоот

99140828

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж

2.1.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай, Ариун цэврийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хүүхэд харах үйлчилгээ” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг;

3.1.2.“хүүхэд харагч” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.3.“хүүхэд харах суурин үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг;

3.1.4.“хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж хот, суурин газраас бусад газарт хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.5.“хүүхэд харах үйлчилгээний байр” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим

4.1.Хүүхэд харах үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:

4.1.1.хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх;

4.1.2.хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй, харилцаа, зан суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөөлөл, үр дагаваргүй байх;

4.1.3.эцэг, эх, асран хамгаалагч, хүүхдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн байх;

4.1.4.хүүхэд харах суурин болон явуулын үйлчилгээ нь хүүхэд харагч, эцэг, эх, асран хамгаалагчийн харилцан зөвшилцөл, хамтын хариуцлагын үндсэн дээр нээлттэй, уян хатан байх;

4.1.5.хүүхэд харах суурин болон явуулын үйлчилгээ, орчин нөхцөл нь эцэг, эх, асран хамгаалагчийн хяналтын доор ажиллах.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагч

5.1.Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана.

5.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага

6.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 13.1-д заасан үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.

6.2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

6.2.1.байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;

6.2.2.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах;

6.2.3.байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх;

6.2.4.гэрт зохион байгуулагдах бол гал тогооны тусгай гэртэй байх;

6.2.5.гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх;

6.2.6.байр, гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх;

6.2.7.байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.

6.3.Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байна.

6.4.Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.

6.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно.

6.6.Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.

6.7.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартыг Засгийн газар батална.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ

7 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт

7.1.Хүүхэд харах үйлчилгээний ажиллах цагийн хуваарь нь хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн ажлын цаг, үйлчлүүлэх хэрэгцээнд нийцсэн байна.

7.2.Хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулна.

7.3.Хүүхэд харах үйлчилгээний ажлын цаг нь өдөрт найман цагаас илүүгүй байна.

7.4.Хүүхэд харах үйлчилгээ нь өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайны үйлчилгээтэй байна.

7.5.Хүүхэд харах үйлчилгээний хүүхдийн хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээ, хоолны орц нь төрийн өмчийн найман цагийн өдрийн цэцэрлэгтэй адил байна.

7.6.Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч нь эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан зөвшилцөж баталсан өдрийн дэглэм, хоолны цэсийг мөрдөж ажиллана.

7.7.Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийн ирцийг тогтмол бүртгэж ажиллана.

Хэвлэх

8 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл

8.1.Хүүхэд харах үйлчилгээнд дараах зүйлийг хориглоно:

8.1.1.хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхих;

8.1.2.хүн амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах; 

8.1.3.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс бусад үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах;

8.1.4.эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулах;

8.1.5.хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслэлээр тоглуулах;

8.1.6.хүүхэд харах үйлчилгээнд шашны зан үйл, үйл ажиллагаа явуулах; 

8.1.7.хүүхэд харах үйлчилгээний байранд зөвшөөрөл авсан этгээдээс өөр гадны хүн нэвтрэх;

8.1.8.хүүхэд харагч хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг

9.1.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгана.

/Энэ хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна.

9.3.Хүүхэд харагч хүүхэд харах үйлчилгээнд зориулж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийн 10.2-т заасан хэмжээнд багтаан төлбөр авч болно.

9.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэд харагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс санхүүгийн дэмжлэг шаардахгүйгээр энэ хуулийн 6.1-д заасан нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА

10 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

10.1.Хүүхэд харах үйлчилгээний бодлого, төлөвлөлт, санхүүжилт, удирдлага, мэдээлэл, хяналт-шинжилгээ, зохицуулалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, хэлтэс хариуцан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.Аймаг, дүүргийн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.4-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан иргэнийг сургалтад хамруулж гэрчилгээ олгоно.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.4.Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ

11 дүгээр зүйл.Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

11.1.Эцэг, эх, асран хамгаалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих;

11.1.2.хүүхэд харагч нь эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан эсэхэд хяналт тавих;

11.1.3.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх нөхцөлийг хангасан эсэхэд байнгын хяналт тавих;

11.1.4.хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавих;

11.1.5.харилцан зөвшилцсөн төлбөрийг төлөх;

11.1.6.хүүхдэд шаардлагатай ариун цэврийн болон бусад хэрэглэлийг хариуцах;

11.1.7.үйлчилгээтэй холбогдсон аливаа санал, гомдлыг эрх бүхий байгууллагад гаргах;

11.1.8.хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, товлосон хугацаанд дархлаажуулалт хийлгэх.

12 дугаар зүйл.Хүүхэд харагчийн эрх, үүрэг

12.1.Хүүхэд харагч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.хүүхдэд үйлчилж байгаа хугацаанд тэдний амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх, аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хүүхдийг хамгаалах асуудлыг бүрэн хариуцах;

12.1.2.санхүүгийн бүртгэл, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх;

12.1.3.хүүхэд харах үйлчилгээнд хоол, хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;

12.1.4.хүүхэд харах үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах;

12.1.5.хүүхэд харах үйлчилгээ эцэг, эх, асран хамгаалагчид нээлттэй, тэдэнд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн байх;

12.1.6.эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах;

12.1.7.эцэг, эх, асран хамгаалагчид энэ хуулийн 12.1.6-д заасан гэрээний үүргийн хэрэгжилт болон төлбөр, санхүүжилтийн зарцуулалтын тайланг танилцуулах;

12.1.8.хүүхэд харагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хоол ундыг бэлтгэх, хооллох, ариун цэврийг сахих, эрүүл ахуйг хамгаалах, хүүхэд орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшихэд туслах, амраах, тоглуулах, хүүхдийн биеийн байдал, өсөлт хөгжлийн талаар эцэг, эхэд нь мэдээлж байх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

13 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

13.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 6.4-д заасан иргэн зохион байгуулна.

13.2.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байдал, баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.

13.3.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

13.4.Энэ хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйл, 9.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг зөрчсөн нь энэ хуулийн 15.2-т заасан эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдвол хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

14.1.Зөвшөөрөл авахад энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТ

15 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт

15.1.Хүүхэд харах үйлчилгээний байнгын хяналтыг эцэг, эх, асран хамгаалагч хэрэгжүүлнэ.

15.2.Энэ хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, боловсролын асуудал хариуцсан ажилтан хяналт тавина.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

17.1.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД

 

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 

Ангилалтын код 03.080.99

Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

MNS 6540:2015

General requirement for child Day Care

 

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 36   дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

 

1          Зорилго

 

Энэхүү стандарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх хүүхдийг өдрөөр харах үйлчилгээнд баримтлах нийтлэг шаардлагыг тогтоож, мөрдүүлэхэд оршино.  

 

2          Хамрах ба хэрэглэх хүрээ

 

Стандартыг бага насны хүүхэд харах өдрийн үйлчилгээг үзүүлэх хүсэлт гаргах, зөвшөөрөл авах, өгөх, үйлчилгээ үзүүлэгчийг бэлтгэх, үйлчилгээг бүртгэх, санхүүжүүлэх, үйлчилгээний явц, чанар, хүүхдийн аюулгүй байдлыг хянах, тогтмол үнэлэх, тайлагнах үйл ажиллагаанд хэрэглэнэ. 

 

3          Норматив эшлэл 

 

Энэ стандартын зарчим, үзэл санаа нь олон улсын болон Монгол улсын хэмжээнд баримталж буй дараах бодлогын баримт бичгүүдэд суурилсан бөгөөд энэ стандартад иш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална. Үүнд:

  • MNS:5852:2008 Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
  • MNS 5798:2008 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
  • MNS:5420:2011 Сургуулийн өмнөх боловсрол, Бага насны хүүхдийн хөгжил
  • MNS:0640: 1989 Галын аюулгүй байдал техникийн шаардлага
  • MNS:0012:1994 Галын аюулгүй байдлын ерөнхий шаардлага
  • MNS: 6419: 2013 Хүүхдийн сэргээн засалт, хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
  • MNS:6353:2012 Цэцэрлэгийн хүүхдийн хөнжил, цагаан хэрэглэлд тавих шаардлага
  • MNS:6354:2012 Цэцэрлэгийн хүүхдийн гудас техникийн шаардлага

 

4          Нэр томъёоны тодорхойлолт

 

4.1      

хүүхэд харах үйлчилгээ

хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны (хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзахгүй) хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг;

 

4.2      

хүүхэд харагч

эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг;

 

4.3      

хүүхэд харах үйлчилгээний байр

эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, гэр, өрөө, танхимыг;

 

4.4

Хүүхэд хамгаалах бодлого

хүүхэд харах үйлчилгээнд зориулж эрх бүхий байгууллагаас жишиг, загвар болгон баталсан баримт бичигт үндэслэн боловсруулсан журмыг;

5        Хүүхэд харах үйлчилгээний үндсэн шаардлага

 

5.1       Хүүхэд харах үйлчилгээг зохих зөвшөөрөл гэрээний дагуу суурин болон явуулын хэлбэрээр үйлчилгээний нөхцөл бүрдсэн орчинд үзүүлнэ.

 

5.2       Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллагаас гаргасан Хүүхэд хамгаалах бодлогыг судалж, уг бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулахаа зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

5.3       Хүүхэд хамгаалах бодлогодоо шинээр ажилтан авах, сонгох, бэлтгэж сургах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг илрүүлэх, мэдээлэх, хүүхэд, гэр бүлийн нууцыг хадгалах талаар тусгасан байна.

 

5.4       Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах Хүүхэд хамгаалах бодлогоо ил тод байрлуулж, бүх ажилтнуудад танилцуулж, гарын үсэг зуруулна.

 

5.5       Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг судалж танилцсан байна.

 

5.6       Хүүхэд харах үйлчилгээний танилцуулга, үйлчилгээний талаар гаргасан санал гомдлыг сонсох, хүлээн авах, шийдвэрлэх болон үйлчилгээний байранд гадны хүн орохыг хязгаарлах, хүүхдэд хүрч ажиллахыг хянах журмыг ил тод байрлууж, мэдээлнэ.

 

5.7       Хүүхэд харах үйлчилгээний нэгж болон хүүхэд харагчийг хамаарч ажиллах баг, сум, хорооны нийгмийн ажилтанг сум, дүүргийн Засаг дарга тодорхойлж өгсөн байна. Хүүхэд харагч нь хүүхдийн эрхийн асуудлаар нийгмийн ажилтантай хамтран  ажиллана.

 

5.8       Хүүхэд харах үйлчилгээнд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан улиралд 1-ээс доошгүй удаа үйлчилгээний чанарт хяналт тавьж, үйлчлүүлэгчдэд мэдээлнэ.

 

5.9       Үйлчилгээний байрыг шилжүүлэх, шинэчлэх үед тухай бүрд нь өөрчлөөгүй бол орчны аюулгүй байдал, эрсдэлийг эцэг эх, асран хамгаалагчтай хамтран баг, хорооны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг жилд нэг удаа үнэлнэ.

 

5.10    Үйлчилгээний байрны ойр орчмын байгууламжуудын үйл ажиллагаа хүүхдийн аюулгүй байдалд харшлахаас  сэргийлж ажиллана. 

 

5.11     Хүүхэд харагч бүр хүүхдийн эрүүл, сайн сайхан байдал, өсөлт хөгжлийг дэмжих эерэг зан үйлийг хүүхдэд төлөвшүүлэх, сөрөг зан үйлийг засах эв дүй, ур чадвараа ахиулах сургалтанд хамрагдана.  

 

5.12    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авахад бэлэн эсэхээ шалгаж, хэрэгцээтэй тусгай тоног төхөөрөмжийн талаар эцэг эхтэй ярилцаж бэлтгэнэ.

 

5.13    Хөгжлийн бэрхшээлтэй, өөр хэлээр ярьдаг иргэний мэдээллийг хүлээн авах арга замыг тодорхойлсон байна. Хувь болон хүүхдийн бүлгийн хэрэгцээг хангахын тулд эцэг эхтэй хамтран ажиллана.

 

5.14    Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч нь хүүхдийг ажиглан, тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн үнэлгээг эцэг эхтэй ярилцан түүний хэрэгцээг тогтооно. Хүүхдийн онцлог хэрэгцээний талаар ярилцахдаа хүүхдийн нууцыг хүндэтгэж хадгална.

 

5.15    Хүүхэд, эцэг эх, ажилтнуудын эрх тэгш оролцоо, боломжийг хангасан орчин бүрдүүлнэ. Бүх хүмүүст ялгаварлалгүй харилцааг дээдэлнэ.

 

5.16    Хүүхдийг элсүүлэх, эд зүйлс, тоглоом ашиглуулах, үйл ажиллагаанд оролцуулахдаа тэдний эрх тэгш байдлыг хангана.

 

5.17    Өдөр бүр хүүхдийг хууль ёсны төлөөлөгчөөс нь хүлээн авсан, хүүхдийг тарахад нь авбал зохих, хариуцаж авч явах чадвартай хууль ёсны хүнд хүлээлгэж өгсөн тэмдэглэлийг хөтөлж, хоёр талаас гарын үсэг зурсан байна.

6        Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага

6.1     Хүүхэд харагчид тавих шаардлага

6.1.1   Хүүхэд харагч нь бүрэн дундаас дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан, гэрчилгээтэй, бага насны хүүхэдтэй харилцах арга туршлага эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18- 65 насны Монгол Улсын иргэн байна.

6.1.2   Нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо тав байна.  

6.1.3   Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.

6.1.4   Хүүхэд харагч нь хүүхдийн хувийн аюулгүй байдал, орон зайг хамгаалж, нууцыг хадгалж ажиллана.

6.1.5   Хүүхэд харагч нь ажлын байрны тодорхойлолттой, энэ үйлчилгээнд ажиллах хүсэл, сонирхолтой байна.

6.1.6   Хүүхэд харагч нь хүүхдийг асран хамгаалж ажиллахаа батлаж, холбоо барих утас, хаягаа эцэг эхэд заавал мэдээлнэ.

6.1.7   Хүүхэд харагч нь хүүхдийн гэрийн хаяг,  эцэг эх, асран хамгаалагчийн ажлын газрын хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдээллийн сантай байна.

6.1.8   Хүүхэд харагч нь хүүхдийн эрхийн болон хамгааллын хөтөлбөрт сургалтад жил бүр хамрагдана.

6.1.9   Хүүхэд харах үйлчилгээний тогооч, бэлтгэгч улиралд нэг удаа эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн тодорхойлолттой байна.

 

6.2       Хүүхдийн хоол хүнсэнд тавих шаардлага

6.2.1   Хүүхдийн хоол, хүнс, унд нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих, олон төрлийн шимтэй, тэжээллэг, аюулгүй байна. Хоол унд нь зөв бэлтгэсэн, хүүхдэд үл харшлах, тэдний соёлын болон шашны соёлд нийцсэн байна.

6.2.2   Хүүхэд харагч нь 7 хоногийн хоолны цэсийг эцэг эхтэй зөвшилцөж мөрдөнө.

6.2.3   Хүүхдийн хоол, хүнс, унд нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ”-ний шаардлагад нийцсэн байна.

6.2.4   Хүүхэд харах үйлчилгээ нь өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайны үйлчилгээтэй байна.

6.2.5   Хоол, хүнс бэлтгэх хэрэгслийн хадгалалт, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллана.

6.2.6   Хүүхдүүд хамт хооллохыг ач холбогдолтой гэж үзнэ.

6.2.7   Ундны цэвэр усыг хүүхэд уухад үргэлж бэлэн байлгана.

           

7          Үйлчилгээний байр, түүний орчны аюулгүй байдалд тавих шаардлага

 

7.1       Үйлчилгээний байрны дотоод орчинд тавих шаардлага

7.1.1   Хүүхэд харах үйлчилгээний байр нь зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглагдана.

7.1.2   Байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар угаах нөхцөл бүрдүүлсэн байна.

7.1.3   Нэг хүүхдэд  2.5 м.кв аас багагүй хэмжээний талбай оногдоно.

7.1.4   Байрны ил задгай зуух, халаалтын хэрэгсэлд тусгаарлах хаалт хийсэн байна.

7.1.5   Хүйтний улиралд байрны халаалт 18- 25 хэм байна.

7.1.6   Хоол унд бэлтгэх хэсэг хүүхэд байх үндсэн орчноос тусгаар байна. Гэр бол гал тогооны гэр тусдаа байна.

7.1.7   Байранд хүүхдийг асран хамгаалах, хооллох, тоглуулах, унтах, амраах үйл ажиллагааны бүх төрлийн тавилга, хэрэгсэл төхөөрөмж хийц нь хүүхдийг бэртэхээргүй, хүүхэд гэмтээхээс сэргийлсэн байна.

7.1.8   Тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхдэд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй  шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахгүй.

7.1.9   Үйлчилгээний эд хогшлыг хүүхдийн амрах, тоглох орчноос тусдаа хадгална. Цэвэрлэгээ, ариутгалын бодис хүүхдийн гар хүрэхээргүй, далд газар байна.

7.1.10 Галын аюулгүй байдлыг сахин, гал түймрийн үед хэрэглэх багаж төхөөрөмжтэй байна. Галын аюулгүй байдлын дүн шинжилгээ хийлгэсэн байна.

7.1.11 Үйлчилгээний байранд химийн гаралтай хортой, шүдэнз, дэлбэрэх бодис, галт зэвсэг байлгахыг хориглоно. Энэ талаарх хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

7.1.12 Байранд болон байрны ойролцоо хүүхдэд тохирсон аюулгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бие засах газар, хаягдал зайлуулах цэгтэй байна.

7.1.13 Үйлчилгээнд хүүхдийг машин унаагаар зөөх, тээвэрлэх бол жолоочийн нэр, хаяг тодорхой, бүртгэлтэй, даатгалтай байна. Хүүхэд зөөх, тээвэрлэх талаар үйлчилгээний гэрээ, хэлцэл, журамтай байна.

7.1.14 Хүүхдийг унаа, машинаар зөөж тээвэрлэхдээ эцэг эхээс зөвшөөрөл авна.

7.1.15 Байрны гадна болон дотор талын гэрэлтүүлэг, агааржуулалт нь хүүхдийн эрүүл мэнд, онцлогт тохирсон байна.

 

7.2       Үйлчилгээний байрны гадаад орчинд тавих шаардлага

7.2.1   Байрны гадна орчин нь хүүхэд аюулгүй зорчих, тоглох, агаарлах боломжтой,  аливаа болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрүүл мэнд, амь насанд аюулгүй хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

7.2.2   Хашаан дотор нүх, суваг шуудуу ухсан тохиолдолд заавал хамгаалалт, хашилт хийнэ.  

7.2.3   Гадна тоглоомын талбай гулсуур, авирах шат, дүүжин, савлуурт суух, дугуй  унах, гулгах зэргээр тоглох агаарлах орчны болон тухайн үеийн аюулгүй байдлыг хангана.

7.2.4   Гадна талд бие засах газар, цэг ашиглах бол хүүхдэд тохирсон, аюулгүй эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байна. Хүүхдийн  ялгадасыг тухай бүр зайлуулж цэвэрлэсэн байна. Бага насны хүүхдэд тус тусын хөтөвч ашиглана.

7.2.5   Хашаан дотор худаг, хогийн сав, муу усны нүх, бие засах газар байрлуулсан тохиолдолд таглаж хамгаалалт хийнэ.

           

8          Хүүхдийн эрүүл мэнд, эерэг харилцааг дэмжсэн асран хамгаалалтад тавих  шаардлага

 

8.1       Хүүхдийн эрүүл мэнд, тайван байдлыг хамгаалж, эзгүйдэх, өлсөх, даарах, бэртэх, өвчлөхөөс сэргийлж, ажлын болон гэрээт цагийн туршид асран хамгаална.

8.2       Хүүхэд дулаан, тухтай орчинд тоглох, хооллох, ярих, амрах, унтах зэргээр  өөрийн тааваар, хөгжилтэй, цэвэр байх боломж бүрдүүлнэ.

8.3       Хүүхдэд хэл яриа, бие махбодь, оюун ухааныг хөгжүүлэхэд үлгэр домог, дуу шүлэг,  тоглоом наадмыг ашиглана.

8.4       Хүүхдэд хоргүй, аюулгүй, гэмтээхээргүй тоглоом наадгай ашиглана.

8.5       Хүүхдийн бие даасан байдал, итгэлийг дэмжсэн  харилцааны орчинг  бүрдүүлнэ. Хүүхэд бүрийг хүндэтгэж, үгээр урамшуулж дэмжих харилцааг бий болгоно.

8.6       Ажлын байр, тавилгыг өдөр бүр цэвэрлэж  ариун цэврийг дээд зэргээр сахина.

8.7       Хүүхэд бүр өөрийн аяга, халбага, угж, цагаан хэрэгсэл, сойз, сам, хувцасны уут, шүүгээ, бага насных бол хөтөвчтэй байна.

8.8       Хүүхэд өвдсөн үед эрүүл ахуйн халдваргүйжүүлэх журмыг мөрдөнө. Өвчтэй хүүхдийг тусгаарлан, эцэг эхэд мэдэгдэн, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журамтай байна. Түүнийг ил тод бичиж, эцэг эх, гэр бүлд таниулж, хэрхэн харилцах талаар тохиролцоно.

8.9       Анхны тусламжийн цүнхтэй байна. Эм, эмийн бодис, бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхгүй газар, зориулалтын саванд хадгална.

8.10    Гадаа болон дотор тоглох тоглоом хэрэгсэл нь хүүхдийн нас, сэтгэхүйн болон хөгжлийн онцлогт тохирсон,  эрүүл ахуй, аюулгүйн шаардлагыг хангасан, хүүхдэд хүртээмжтэй, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

8.11     Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрэгтэй гэж үзвэл зохих мэргэжлийн байгууллагын үйлчилгээнд холбоно.

8.12    Хүүхдэд байгаа эерэг зан үйлийг дэмжих, нийгэмшүүлэх болон сайн сайхан байдлыг хөгжүүлэх харилцааны орчин бүрдүүлнэ.

8.13    Хүүхдийн сөрөг зан үйлийг зохицуулах арга нь хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдийг хүндэлсэн, үлгэр дууриалал үзүүлдэг байна.

8.14    Хүүхэд биенээ дээрэлхэх, шоглох, зодох зэрэг сөрөг зан үйлийн үед хүүхэдтэй хэрхэн харьцах эв дүй, арга замын талаар нийгмийн ажилтан болон мэргэжлийн хүмүүсээр  заалгаж, байнга зөвлөгөө авах холбоо тогтоосон байна.

8.15    Хүүхдийн сөрөг зан үйлийг зохицуулах арга замын талаар хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид танилцуулна.   

 

9          Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл

 

9.1       Хүүхдийг хараа хяналтгүй орхихыг хориглоно.

9.2       Үйлчилгээний байранд архи, тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл хэрэглэхийг хориглоно.

9.3       Хүүхдийн сөрөг зан үйлийг засахдаа тэднийг няслах, алгадах, цохих, түлхэх, чимхэх, тусгаарлах, дарамтлах, айлгах, нэр хоч өгөхийг хориглож, бүдүүлэг үгс хараал хэлэхийг хориглоно. 

9.4       Хүүхэд өөрийгөө болон бусдыг ноцтой гэмтээх аюул тохиолдоогүй бол ямар ч тохиолдолд хүч хэрэглэхийг хориглоно.  

9.5       Хүүхдэд хэт халуун хоол, унд өгөх, буцалсан халуун зүйлийг хүүхдийн гар хүрэхээр ойр байлгахыг хориглоно.

9.6       Байр, байрны орчинд тэжээвэр амьтан, нохой, муур бусад амьтан байлгахыг хориглоно.

9.7       Хүүхдэд эм өгөх бол зөвхөн эмийн жор, эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл, хүсэлтийг үндэслэн зохих тун, хэмжээг тааруулан өгнө. Хүүхдэд тариа хийхийг хориглоно.

9.8       Хүүхдийг өдөрт 60 минутаас илүүгүй хугацаагаар зурагт үзүүлэх, комьпютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хориглох ба нэг удаагийн үзэх, тоглох хугацаа 15 минут байна.