2024 оны 11 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд бага боловсролын багш нарын дүүргийн "Ур чадварын уралдаан" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 22 багш заах арга, ур чадвараа дайчлан өрсөлдсөнөөс:
"Тэргүүн байр"-т Сэтгэмж сургуулийн багш Т. Эрдэнэтуяа
"Дэд байр"-т Эрдмийн ундраа сургуулийн багш Д.Энх-Амгалан
"Гутгаар байр"-т Монгени сургуулийн багш О.Батцэнгэл, 51-р сургуулийн багш З.Бурмаа
"Тусгай байр"-т Оюуны ундраа сургуулийн багш Ч. Лхамжав, Эрдмийн өргөө сургуулийн багш Р.Цэрэнбалжир нар шилдгээр шалгарлаа.
Уралдаанд оролцсон нийт багш нартаа болон амжилттай сайхан зохион байгуулсан Суралцагч бүсийн чадварлаг менежерүүдэдээ, Оюуны Ундраа сургуулийн удирдлага, баг хамт олондоо талархал илэрхийлье. Шилдгээр шалгарсан багш нартаа халуун баяр хүргэхийн зэрэгцээ дараагийн шатны уралдаанд нь их амжилтыг хүсье.