БАГА АНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ НАР ТУРШЛАГА, АРГА ЗҮЙГЭЭ ХУВААЛЦЛАА.

2023/02/08
БАГА АНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ НАР ТУРШЛАГА,  АРГА ЗҮЙГЭЭ ХУВААЛЦЛАА.

2022 оны 11 сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 141-р сургуулийн Зөвлөх багш Ч.Эрдэнэжаргал "5-р ангийнг "Хүн ба нийгэм" хичээлийн "Бидэнд үйлчилдэг газрууд" сэдвээр, ЭУЦС-78 сургуулийн Зөвлөх багш И.Хургаа 3-р ангид "Дүрслэх урлаг хичээлийг бусад хичээлтэй холбох нь" сэдвээр хичээл зааж 30 залуу багш хичээлд нь суулаа.

2022 оны 11 сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 20-р сургуулийн Зөвлөх багш С.Болормаа 3-р ангийн "Монгол хэл" хичээлийн "Ялгах эгшигтэй үгийг зөв бичих" сэдвээр, 38-р сургуулийн Зөвлөх багш Б.Норовдоо 5-р ангид "Хүн ба байгаль" хичээлийн "Голдож, зэргэд" сэдвээр, 93-р сургуулийн Зөвлөх багш Д.Одгэрэл 1-р ангид Монгол хэл хичээлийн "Арслан хулгана 2-ын үлгэрээр байршил хөдөлгөөн олох" 93-р сургуулийн Зөвлөх багш Б.Аюуш 5-р ангид Математик хичээлийн "Масштаб бататгал хичээл" сэдвээр хичээл зааж 87 залуу багшид арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүллээ.

2022 оны 11 сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 28-р сургуулийн Зөвлөх багш Ж.Эрдэнэцэцэг 5-р ангийн "Математик" хичээлийн "Олон өнцөгтийн дотоод өнцгийн нийлбэр" сэдвээр хичээл зааж 23 залуу багш хамрагдлаа. Дүүргийн хэмжээнд 7 Зөвлөх багш хичээл зааж 140 багш хичээлд сууж туршлага арга зүйгээс нь суралцлаа. Хичээл заасан Зөвлөх багш нартаа баярлалаа. Зөвлөх багш, сургалтын менежерүүд маань 12,1-р сард Багшийн бичиг баримт бүрдүүлэлт , Анги удирдах арга зүй, Эцэг эхтэй ажиллах арга зүй сэдвээр багш нарт сургалт явуулна.

БАГА АНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ НАР ТУРШЛАГА, АРГА ЗҮЙГЭЭ ХУВААЛЦЛАА.  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook