Цэцэрлэг бүр хүүхдийг хөгжүүлэх, сургалтын орчноо сайжруулах чиглэлээр шинээр санаачлан хэрэгжүүлж буй дэвшилтэт, жишиг болохуйц ажлаа бусаддаа танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Энэ төслийн хүрээнд хамрагдсан цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар
#ЖИШИГ_ТӨСӨЛТ_АЖЛУУДЫГ өөрийн цэцэрлэгтээ хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх юм.
7 хоног бүр 2-3 цэцэрлэг төсөлт ажлаа танилцуулж байгаа бөгөөд 4 сард нийт 9 цэцэрлэг сайн туршлага, төсөлт ажлаа танилцуулж байна.
Тухайлбал:

89-р цэцэрлэг Ус сэдэвт төсөлт ажил,

98-р цэцэрлэг Сургалтын төвийн тохижилт,

47-р цэцэрлэг Сургалтын орчин, Бичил музей,

141-р цэцэрлэг Савх төсөлт ажил,

262-р цэцэрлэг Эрүүл аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, ээлтэй орчин бүрдүүлэлт,

114-р цэцэрлэг Өглөөний гимнастик-өглөөний цэнэг сэдвээр тус тус зохион байгууллаа.
Цаашид цэцэрлэгүүд хуваарийн дагуу 13 төрлийн төсөлт ажил, 10 төрлийн сайн туршлага хуваалцах юм.
Үүнд: Шоогоор наадья, Савх, Сонголтын төвийн үйл ажиллагаа, тоглоом-хөдөлмөр, Монгол гэр ёс заншил уламжлалаа хадгалая, Цэгээр наадъя, Амны хөндийн эрүүл ахуй, Монгол гэр ёс заншил хөлөгт тоглоом, Хөгжим ба хөгжил, Уран нугаралт, Шоогоор наадья, Сургалтын орчин, Бичил музей , Туршилт танин мэдэхүй, Үлгэрийн орноор, Сургалтын төвийн тохижилт, үйл ажиллагаа, Тоглоомын цаг, Олон улсын Эко сургууль, цэцэрлэг зэрэг сэдвийн хүрээнд туршлагаа хуваалцана.