Баянгол дүүргийн 2021-2022 оны хичээлийн жилийн "ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ" шалгаруулах уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Илтгэлийн уралдаан 3 үе шаттай явагдсан.
1-р шатанд СӨБ, ЕБС-уудын бүх багш нар
2-р шатанд Сургуулийн 5 бүсэд 200 багш, СӨБ-ийн 6 бүсэд 35 багш
3-р шатанд бүсээс шалгарсан 17 шилдэг илтгэл оролцож
ЕБС-аас 1-р байранд 28-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Л.Хишигт 52 оноогоор
2-р байранд 113-р сургуулийн Математикийн багш Б.Энхцэцэг 51,7 оноогоор
3-р байранд Гурван тамир сургуулийн Бага анги-Хөгжмийн хамтарсан багийн багш Т.Мөнхцэцэг, Н.Лхагвабаяр Б.Лхагвасүрэн 50 оноогоор
СӨБ-оос 1-р байранд 85-р цэцэрлэгийн багш Д.Нямцоо, Ж.Өлзийчимэг, Ч.Сарангэрэл, Б.Болортуяа 43,7 оноогоор
2-р байранд 87-р цэцэрлэгийн багш Б.Жавзандолгор, Л.Чогсомсүрэн 43 оноогоор
3-р байранд 198-р цэцэрлэгийн багш Д.Мөнхтулга, Б.Тунгалаг 41 оноогоор 1-р байр эзэллээ.
Шилдэг 11 илтгэлд Баянгол дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Улсад орох эрх авсан 28-р сургуулийн Л.Хишигт багшдаа амжилт хүсье.
Баянгол дүүргийн шилдэг илтгэл шалгарлаа. | |
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook |