Нийслэлийн шилдэг багш тодорлоо.

2022/01/26
Нийслэлийн шилдэг багш тодорлоо.

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулж индексийн урамшуулал олгох, шилдэг багш, ажилтанд шагнал гардуулах үйл ажиллагаагаа боллоо.

Цар тахлын амаргүй цаг үед хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр санаачлагатай, амжилттай ажилласан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 18 багшийг “Бүтээлч багш”-аар шалгаруулж тус бүр зөөврийн компьютерээр, 47 багшийг “Оюуныг тэтгэгч багш”, “Шилдэг сургалтын менежер”, “Шилдэг арга зүйч”, “Шилдэг нийгмийн ажилтан”, “Зөвлөгч багш”, “Судлаач багш” –аар шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр урамшууллаа. Баянгол дүүргээс Бүтээлч багшаар 38-р сургуулийн бага ангийн багш Б.Норовдоо, Эрдмийн өргөө сургуулийн бага боловсролын сургалтын менежер Б.Сарантуяа, ЭУЦС-ийн ахлах сургуулийн сургалтын менежер Т.Жаргалсайхан нар  шилдэг менежерээр шалгарч батламжаа авлаа. 

Нийслэлийн шилдэг багш тодорлоо.   
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook