"Баянгол-Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад амжилттай оролцсон багш нарт АНУ-ын Элчин сайдын яамны сертификат олголоо

2021/12/24
"Баянгол-Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад амжилттай оролцсон багш нарт АНУ-ын Элчин сайдын яамны сертификат олголоо

"Баянгол-Чадварлаг багш" дэд хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын  сургуулиудын багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар болсон.

Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ЭСЯ-аас санхүүжүүлж, АНУ-ын нэр хүндтэй сургуулиудын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн “English for Career Development” MOOC сургалтын Ментор багшаар бэлтгэгдэж буй Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн багш Б.Болоржаргал, 93 дугаар сургуулийн багш Р.Шүрээ нар бусад багш нартаа туршлага хуваалцах сургалтыг зохион байгууллаа.

Сургалт 5 долоо хоногийн турш цахимаар зохион байгуулагдсан бөгөөд, сургалтад амжилттай оролцож, шалгуурыг хангасан ЕБС-ийн 33 багшид  АНУ-ын Элчин сайдын яамны сертификат олголоо. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан орлогч Д.Жаргалсүрэн, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны англи хэлний хөтөлбөр хариуцсан зохицуулагч С.Алтанцэцэг нар оролцсон юм.

Энэ удаагийн сургалт нь багшийн заах арга зүй, ур чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр мэргэжлийн багш нар туршлагаа хуваалцах, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг олгосноороо онцлог байлаа.

 

"Баянгол-Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад амжилттай оролцсон багш нарт АНУ-ын Элчин сайдын яамны сертификат олголоо   
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook