Монсудар хэвлэлийн компанитай хамтран сургуулийн хэрэгцээнд нийцүүлэн харилцан тохирч, дараах байдлаар ажиллахаар төлөвлөөд байна.
Номын санг хүүхдийн дэргэд байнга байлгах арга зүйг сонгож, явуулын түрдэг тэргэнцрийг хэлбэрийн хувьд оновчтой гэж үзсэн бөгөөд багш нарын судалгаа, саналын үндсэн дээр номын бүрэн катологи бий болгоод байна.
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Номын сангийн төсөл”-ийн нээлтийг тсургууль дээр зохион байгууллаа. Нээлтэд:
Нээлтийн арга хэмжээн дээр төслийн эхний үед гол бүтээгдэхүүн болох 20 ширхэг номын түрдэг тавиур 1600 төрлийн ном хүлээлгэн өгсөн байна.
Нээлтийн үеэр МҮОНТ, ТВ9, ТВ5 болон 2 сайт ирж ярилцлага, сурвалжлага хийж, олон нийтэд давталттайгаар түгээсэн бөгөөд цаашид тухайлан номын сангийн үйл ажиллагааг бусад сургуульд түгээх лаборатори сургуулийн чиг үүргийн хүрээнд бүрэн хэмжээний теле нэвтрүүлэг хийх юм.
28 дугаар сургууль хүүхдийн хөгжлийг хангах, сургуулийн нийт орчныг хүүхдэд ээлтэй, хүүхдийн засаглалд нийцэхүйц байдлаар шинэчлэх хүрээнд “Монсудар” хэвлэлийн компанитай хамтран “Сургуулийн номын сан” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. | |
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook |