“English for Career Development” сургалт зохион байгуулагдаж байна.

2021/11/16
 “English for Career Development” сургалт зохион байгуулагдаж байна.

  "Баянгол-Чадварлаг багш" дэд хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг чадавхижуулах сургалт судлагдахуун тус бүрээр, үе шаттай зохион байгуулагдах юм. АНУ-ын ЭСЯ-аас санхүүжүүлж АНУ-ын нэр хүндтэй сургуулиудын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн “English for Career Development” MOOC сургалтын Ментор багшаар бэлтгэгдэж буй Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн багш Б.Болоржаргал, 93 дугаар сургуулийн багш Р.Шүрээ нар бусад багш нартаа туршлагаа хуваалцан сургалт зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт нь багшийн заах арга зүй, ур чадварыг хөгжүүлэх, багшийн англи хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлээр мэргэжлийн багш нар туршлагаа хуваалцан, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Сургалт 5 долоо хоногийн турш цахимаар зохион байгуулагдах бөгөөд, амжилттай хамрагдаж, шалгуурыг хангасан багш нарт АНУ-ын элчин сайдын яамны сертификат олгоно.

“English for Career Development” сургалт зохион байгуулагдаж байна.  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook