Манай улс, Оросын холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий Боловсролын, лаборатори 93 дугаар сургууль дээр ОХУ-ын “Русский дом в Улан-Баторе”-ын дэмжлэгтэйгээр 44 дэх Орос хэлний төв нээгдлээ. Төвийг нээж сургуулийн захирал Л.Амартуяа мэндчилгээ дэвшүүлсэн. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга В.В.Кильпякова, “Русский дом”-ийн заах арга зүйч В.В.Васильева, БГД-ийн Боловсролын хэлтсийн дарга З. Энхгэрэл нар оролцлоо. ОХУ-аас нийт 6 сая төгрөгийн сурах бичиг, сургалтын материал бэлэглэж, Орос хэл түгээн дэлгэрүүлэх, сурталчлах цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.
Орос хэлний төв нээгдлээ | |
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook |