Нийслэлийн 146 дугаар сургууль нээлтээ хийлээ.

2021/10/20
Нийслэлийн 146 дугаар сургууль нээлтээ хийлээ.

               Энэ хичээлийн жилд манай дүүргийн хэмжээнд 3 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 1920 суудлаар нэмэгдэж байна.

 Үүний нэг нь тус дүүргийн 9 дүгээр хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4.1 тэрбум төгрөгийн өртөгөөр 2019 оны 4 сард барьж эхлүүлсэн 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургуулийн барилга  ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Хүүхдийн дуу цангинасан их өргөөндөө багш, албан хаагчид маань тавтай морилж, эрдмийн цаглашгүй их аяны гараагаа амжилттай эхлэхийн ерөөл өргөе.

Нийслэлийн 146 дугаар сургууль нээлтээ хийлээ.  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook