Боловсролын салбарын шилдгүүдээ шалгарууллаа.

2021/10/06
Боловсролын салбарын шилдгүүдээ шалгарууллаа.

 

Боловсролын салбарын 100 жилийн ой, багш нарын баярын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн боловсролын салбарын шилдгүүдээ шалгарууллаа.  Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл болон шилдгээр шалгарсан сургуулийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

Боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж дараах шагналыг гардууллаа.

БШУЯ-ны шагнал: Боловсролын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” цогцолбор сургуулийн бага ангийн багш О.Батцэнгэл /боловсролын салбарт 18 жил тасралтгүй ажиллаж байна/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн бага ангийн багш Д.Ганчимэг /боловсролын салбарт 20 жил тасралтгүй ажиллаж байна
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн Бага ангийн багш Г.Ариунхишиг / боловсролын салбарт 17 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн Бага ангийн багш Х.Болормаа / боловсролын салбарт 22 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржаргал / боловсролын салбарт 20 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш А.Дэлгэрмаа / боловсролын салбарт 18 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Т.Мөнхөө / боловсролын салбарт 15 жил/
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Баялагмаа

БШУЯ-ны ХҮНДЭТ ЖУУХ бичгээр:

·         Баянгол дүүргийн иргэн, ахмад багш Ц.Янжмаа / боловсролын салбарт 30 гаруй  жил ажиллахдаа бага ангийн багшаар 25 жил ажиллаж хүүхэд багачуудын сурах их үйлийг эхлүүлж олон шавь нарыг төрүүлэн гаргасан байна/

·         Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн математикийн багш Н.Мөнх-Эрдэнэ / боловсролын салбарт 18 жил/

·         Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн номын санч Л.Оюунгэрэл / Боловсролын салбарт 15 дахь жилдээ номын санчаар ажиллаж байна/

Нийслэлийн Боловсролын газрын  “АХЛАХ БАГШ” тэмдгээр:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 70-р сургуулийн Дизайн технологийн багш  Н.Адъяасүрэн

Нийслэлийн Боловсролын газрын  “АРГА ЗҮЙЧ”  ЦОЛ ТЭМДГЭЭР

·         Гэгээрэл сургуулийн Монгол хэл уран зохиолын багш М.Ганцэцэг

·         Эрдэм–Алтай сургуулийн Бага ангийн багш Э.Хонгорзул

·         Номт наран сургуулийн Математикийн багш Э.Ганчимэг

 Баянгол дүүргийн Тэргүүний ажилтан тэмдгээр:

·         Юү Ёнг Сүн    /Нийслэлийн ерөнхий боловсролын Хүрээ тулга сургуулийн захирал, Тус сургуульд 2017 оноос эхлэн ажиллаж, Хүрээ тулга сургууль нь өнгөрсөн хичээлийн жилд 9,0 сая төгрөгийн үнэ бүхий цахим номын сан байгуулж цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхээс гадна багш бүрийг сургалтын цахим хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжөөр ханган ажилласан байна./

Монголын Ахмад Багш нарын холбооны дээд шагнал “БАГШИЙН ГАВЬЯА” одон:

·         Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Математикийн багш Г.Оюунгэрэл таныг шагнаж байна.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын А/406 захирамжийн дагуу амжилт бүтээлээрээ тэргүүлсэн багш, ажилтан, байгууллагыг шалгаруулан алдаршууллаа. Үүнд:

“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөр: Дүүргийн тэргүүний сургалтын менежерүүд

  • Нийслэлийн ерөнхий боловсролын  лаборатори 20 дугаар сургууль /бага/    А.Бямбасүрэн
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль / дунд/ Х.Урнаа
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургууль /ахлах/ С.Алимаа

Дүүргийн тэргүүний нийгмийн ажилтан

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль Ч.Зулзаяа

Сургуулийн тэргүүний эмч

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр  сургууль Г.Мөнхзаяа

“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий шилдэг хичээл түгээн дэлгэрүүлсэн багш  

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Норовдоо, Б.Уранчимэг

“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий шилдэг хичээл түгээн дэлгэрүүлсэн багш  

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль Л.Отгонбаяр, Ө.Адъяа

“Үндэсний шилдэг 50 багш”-д шалгарсан багш

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн Бага ангийн багш О.Сарантуяа

ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ТӨРӨЛ:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль Ж.Саранцэцэг
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль Б.Ганчимэг
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль С.Болормаа нартаа баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Боловсролын салбарын шилдгүүдээ шалгарууллаа.  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook