Medle.mn-Сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2021/09/15

Боловсролын хэлтэс Medle.mn хичээлийн цахим контентийн санг хөгжүүлж байгаа БМТТ-ийн багийн сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд зохион байгуулж, СУРГУУЛЬ-БАГШ хөгжих нээлттэй хичээлийн санг танилцуулсан.

Сургалтаар БШУЯ, БМТТ-тэй хамтран ЕБС-ийн сургалтын хүрээнд цахим контентын сан бүрдүүлэх ажлыг эхэлж байна. Энэ нь хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран хүн бүр суралцах сургалтын нээлттэй орон зайг бий болгож байгаа тул БАГШ ТАНД ангийнхаа, сургуулийнхаа хүрээнээс хальж эх орон, дэлхийн өнцөг булан бүрд байгаа мянга мянган хүүхдэд өөрийн мэдлэг, арга зүй, сайн туршлагаа түгээх нээлттэй боломж юм. Иймд ээлжит хичээлийн цахим контентын санд хичээл сонгон шалгаруулалтад бие даан, багаар, сургууль хамт олноороо оролцохыг уриаллаа.

Medle.mn-Сургалт амжилттай зохион байгуулагдлаа.  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook