100 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2021/09/01
100 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хамтдаа хичээх, хамтдаа урагшлах хариуцлагатай үе ирж байна. 
Хамгийн том ачааллыг нуруундаа үүрэх багш нартаа
Хариуцлагатайгаар хамтарч ажиллах аав ээжүүддээ
Хичээн зүтгэх оюутан залуус, сурагч багачууддаа ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.

     Баянгол дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цэцэрлэгийн хүүхдийн орны тоо 1250-аар нэмэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 37 цэцэрлэгийн 7956, төрийн бус өмчийн 64 цэцэрлэгт 4099 нийт 12055 хүүхэд суралцана. Ковид-19 цар тахлын улмаас 4,5 настай хүүхдийг бүртгэн хичээлийн шинэ жил эхэлээ.

СӨБ-ын 1860 албан хаагчдаас бүлгийн багш 540, хөгжмийн багш 46, биеийн тамирын 523 багш ажиллана.

     Тус дүүргийн төрийн өмчийн 19 сургуульд 51284, төрийн бус өмчийн 30 сургуульд 4343 нийт 55627 сурагч, үүнээс 1 дүгээр ангид шинээр 165 бүлэгт 6700 орчим сурагч элсэн суралцана.

Ерөнхий боловсролын сургуульд 3232 албан хаагч ажиллаж үүнээс үндсэн багш 2568 байна.

100 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook