Эрдэм мэдлэг, авьяас чадвараа төрдөө үнэлүүлж, ажил үйлсээрээ салбар салбартаа манлайлсан эрхмүүдэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
Тодруулбал, дүүргийн Боловсролын хэлтсийн Статистик, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярсайханд төрийн дээд шагнал Алтангадас одонг гардуулсан юм.
Дүүргийн Боловсролын хэлтсийн Статистик, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан нь ажлын гараагаа Завхан аймгийн 1 дүгээр арван жилийн сургуульд багшлахаас эхэлсэн бөгөөд боловсролын салбарт тасралтгүй 20 жил ажилласан, үүнээс дүүргийн Боловсролын хэлтэст анх байгуулагдсан цагаас нь буюу 2008 оноос эхлэн тасралтгүй 13 жил ажиллаж буй юм.
Боловсролын хэлтсийн Статистик, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн төрийн дээд одон медалиар шагнагдлаа | |
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook |