2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНГИ ДЭВШИЛТ, СУРГУУЛЬ ТӨГСӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2021/06/03
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНГИ ДЭВШИЛТ, СУРГУУЛЬ ТӨГСӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
  1. 2020-2021 оны хичээлийн жилд тус дүүргийн 43 сургуульд бага боловсролыг 4925 суурь боловсролыг 3036, бүрэн дунд боловсролыг 2665 сурагч эзэмшин нийт 10626 хүүхэд сургууль төгслөө.
  2. Анги дэвших, сургууль төгсөх үйл ажиллагааг хэлтсийн даргын А/08 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан.

          БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын чиглэл,зөвлөмжүүдийн тухай бүр сургуулиудад хүргүүлж, БҮТ, НБГ, БМТТ-өөс ирүүлсэн гарын авлага, материалуудыг өгч, төгсөлт зохион байгуулах талаар сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд цахим хурал зохион байгуулан хамтран ажилласан.

          Сургуулиуд сурагчдын овог, нэр регистрийн дугаарыг үндэсний бичгээр хянаж, дүнг оруулан, нягтлан шалгаж, баримт бичиг хэвлэх  хүсэлтээ цахимаар  ирүүлсний дагуу  хэлтэс баталгаажуулан ажиллалаа.

Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн тоо өнгөрсөн жилээс 779 хүүхдээр өссөн.

            Боловсролын мэдээллийн технологийн төвийн esis.edu.mn систем хэрэгжин дүн оруулах, татах, баталгаажуулах, цахим журналын бүртгэл хийгдэх болсноор дэвшилт, төгсөлт, шалгалтын дүн шууд бодогдон, системээс боловсролын баримт бичиг хэвлэж болсон нь багш нарын ажлыг хөнгөвчилсөн, цаг хэмнэсэн өгөөжтэй ажил болсон.

         Ердийн сургалттай сургууль, тусгай сургууль, олон улсын болон дүйцсэн хөтөлбөртэй сургуулиуд дээр дүн оруулах ялгамжтай байдлыг нэлээд анхаарч ерөнхий боловсролын газар, үнэлгээний төв, сургуулийн сургалтын менежерүүдтэй зөвлөлдөн уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.

         Мөн системд сургуулийн өмнөх боловсролын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, анги дэвших, төгсөлт хийгдэн 97 цэцэрлэг 11950 хүүхэд дэвшин, 5353 хүүхэд төгсөн хичээлийн жилийн хаалтаа хийж, намрын элсэлтдээ бэлтгэсэн.

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНГИ ДЭВШИЛТ, СУРГУУЛЬ ТӨГСӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ  
Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс Facebook